Өмнөговь аймгийн хилчид шинэ байртай боллоо
2014 оны 8 сарын 13
Өмнөговь аймгийн хилийн 7-р отряд хилийн харуулын шинэ байртай боллоо. Отряд, хилийн 5, 6, 7-р заставууд өөрсдийн хүч бололцоог дайчлан хилийн харуулын байрыг шинээр барих ажлыг өнгөрсөн сард дуусгасан юм байна.
Тус отряд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Овоот” нэртэй газар байрлаж, улсын хилийн 470-603 дугаар тэмдэг хүртэл 614 км 234 метр хэсгийг хилийн 7 застав, 15 харуул, хилийн боомтын застав, отрядын бэлтгэл хүч, орон нутгийн засаг захиргаа, нэгжийн удирдлага, хууль хяналтын байгууллага, Зэвсэгт хүчний 167-р ангитай хамтран ажиллаж ХХГХГ, орон нутгийн оршин суугчдын идэвхтэй оролцоотойгоор хил хамгаалалтыг зохион байгуулдаг юм. Эдгээр шинэ байрыг барихад аймгийн Засаг дарга бөгөөд ХХТХЗ-ийн даргаас 72 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6996
0 эможи