Сүхбаатар өртөөнөөс Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс хүртэл төмөр зам тавина
2014 оны 8 сарын 07
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Польш улсын Краков хотын "TINES" капитал группийн ерөнхийлөгч Томас Шуба энэ сарын долооноос 9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Тэрээр айлчлалынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс хүртэл 25 км төмөр зам тавих гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Энэ талаараа өнөөдөр “Blue sky” зочид буудлын 18 давхарын Чингис VIP танхимд 11 цагаас хэвлэлийн хурал зарлан хуралдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6734
0 эможи