Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Их цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Иймд тус чиглэлд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах, автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцөө хангахыг анхаарууллаа. Мөн дулаан хувцас, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671478
0 эможи

keyboard_arrow_up