Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрч, 63 бог мал барьжээ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Бугат суманд баавгай малчин айлын хашаа руу дайрч, 63 бог мал барьсан хэрэг аравдугаар сарын 30-нд бүртгэгджээ.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулахад, баавгайг устгаж, аюулгүй болгосон гэв.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой найман дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хоёр нь Хэнтий аймагт, бусад нь Хөвсгөл, Увс, Булган, Сэлэнгэ аймагт тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү зэрлэг амьтад малчин айл, суурьшлын бүсэд ойртож, малд хохирол учруулах тохиолдол бүртгэгдсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
671323
1 эможи

Батхишиг
2026-11-02 17:13
Ш
Bathishig Batmonh2
2026-11-02 17:13
Маш харамсалтай
keyboard_arrow_up