Сураггүй болсон иргэдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант 2 дугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын 2 дугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11.01-ний өдрийн 08:30 цагт 2 иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн. 2 иргэний биеийн байдал хэвийн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671317
1 эможи

keyboard_arrow_up