Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 16 хоногийн дараа ар гэрийн хүсэлтээр ЗОГСООЛОО

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Увс аймгийн Тариалан сумын нутагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, сумын мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран явганаар болон мориор 16 хоногийн турш үргэлжлүүлэн зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул АР ГЭРИЙН ХҮСЭЛТЭЭР эрлийн ажиллагааг ийнхүү албан ёсоор зогсоожээ.

Энэ талаар сураггүй болсон эмэгтэйн аав Х.Баяраа Tsahiur.mn сайтад мэдээлэхдээ “Охиныг минь 600 хүн 15 хоног хайлаа. Хүмүүсийг ингэтэл нь туйлдуулаад яах вэ гэж бодоод эрлийг зогсоох хүсэлт өглөө” хэмээн ярьсан байна.

Тус эмэгтэй 2026 оны аравдугаар сарын 15-ны өглөө гэрээсээ малаа хайхаар гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд олон хүн оролцож, 15 хоногийн турш үргэлжилсэн юм.

Эрлийн хугацаанд эрх бүхий байгууллагуудаас өргөн хүрээтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671304
0 эможи

26 настай эмэгтэй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up