“Макс Групп” Говь-Алтай аймгийн хүүхэд, залууст зориулан СПОРТ ЗААЛ барьж, ашиглалтад орууллаа

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

“Макс Групп” нь “Эрүүл Монгол” бодлогынхоо хүрээнд Говь-Алтай аймгийн хүүхэд, залуус, иргэдийн спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “Макс” спорт заалыг шинээр барьж байгуулан, ашиглалтад орууллаа.

Нийт 720 м² талбайтай, 140 хүний суудал бүхий тус спорт заал нь орон нутгийн хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, спортын ур чадвараа ахиулах, авьяас чадвараа нээн илрүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх таатай орчин бүрдүүлж байна.

“Макс Групп”-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар энэхүү бүтээн байгуулалтын ирээдүйн үнэ цэнийг онцлон, тус заалнаас олимп, тив, дэлхийн олон аварга, хүмүүжил төлөвшилтэй, хүнлэг, тэсвэр хатуужилтай Монгол иргэд олноор төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Arslan.mn

Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд, залуусын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, хүмүүжил төлөвшлийг дэмжихийн зэрэгцээ баруун бүсийн хөгжил, спортын салбарын хөгжилд оруулж буй “Макс Групп”-ийн бодит хувь нэмэр юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671226
1 эможи

keyboard_arrow_up