Бэлчээрт байсан 57 тооны адуу хулгайлахыг завдсан 3 этгээдийг баривчилжээ

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Энэ оны аравдугаар сарын 14-ний 20:00 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт бэлчээрт байсан нийт 57 адууг гурван сэжигтэй этгээд малын хашаанд хашиж, автомашинд ачиж байх үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ.

Тодруулбал, халиун азаргатай 33, хүрэн азаргатай 24 адууг хулгайлахыг завдсан байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас малчдыг мал сүрэгтээ тавих хараа хяналтаа сайжруулж, бэлчээрт байгаа малынхаа байршил, бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгахыг сэрэмжлүүллээ.

Мөн сэжигтэй этгээд, тээврийн хэрэгсэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671143
0 эможи

keyboard_arrow_up