Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ
2026 оны 10 сарын 21

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Ноогт нуур” гэдэг газар “Приус-30” загварын автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд унасан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан байна.
Намрын улиралд усны хэм буурч, мөс тогтож эхэлсэн ч даац нь хангалттай бэхжээгүй байх эрсдэлтэй тул нуур, голын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671139
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
