Говь-Алтай аймгийн хоёр суманд годрон өвчний улмаас 13,890 ямаа устгажээ
2026 оны 10 сарын 13

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас өчигдрийн байдлаар нийт 32 өрхийн 13,890 ямааг устгалд оруулсан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11,891, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 ямааг устгасан байна.
Годрон өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай ₮1.5 тэрбум болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671051
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
