“АЖЛАА САЙН ХИЙГЭЭГҮЙ“ гэх дүгнэлттэй Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮158 саяын үнэт эдлэлтэй, ₮516 саяын 3 орон сууцтай

2026 оны 10 сарын 02

Arslan.mn 

Хууль бусаар Засаг ноёны суудалд заларсан гэх үнэнийг илчилсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Ёсзүйн хороонд өгч байсан Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир өнөөдрийг хүртэл Засаг даргаа хийсээр л явна. 

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэр дээрээс "Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нэг ч төрийн алба хашиж үзээгүй. Засаг даргаар томилогдохдоо гаргаж өгсөн тодорхойлолтдоо ИНЕГ-ын Санхүүгийн газрын дарга гэж өгсөн. Гэтэл энэ хүн хэзээ ч энэ газарт ажиллаж байгаагүй. Тэгчихээд Булган аймгийн Засаг даргад нэр дэвшихдээ ИТХ-д өгсөн тодорхойлолтдоо 2018-2022 онд ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын бодлого төлөвлөлтийн ерөнхий менежер гэдэг албан тушаалыг хашиж байсан гэчихсэн байгаа юм. Би хүний нэр төрд үндэслэлгүйгээр хэзээ ч халддаггүй. Баримттай л зүйл ярьдаг" хэмээн хатуухан шүүмжлээд авсан. 

Угтаа Засаг дарга Д.Пүрэв-Очирыг 2024 онд Булган аймгийн ИТХ хуралдаанаар дээрх асуудлаас гадна Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилсон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон зэрэг асуудлаар огцруулж, АТГ-т шалгуулахаа хүртэл мэдээлж байсан.

ИТХ-ын төлөөлөгчид түүний 2025 онд хийсэн ажлыг тайланг нягтлаад "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үйлдвэрлэл болон ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд гарт баригдах бодит үр дүн гараагүй, өөрөөр хэлбэл "АЖЛАА САЙН ХИЙГЭЭГҮЙ" гэх дүгнэлтийг хүртэл гаргаж байв.

Гэвч түүнийг огцруулах асуудлыг тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн аваагүй учраас тэр өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна. Дээрх хууль бусаар томилогдсон албан тушаалтнууд хүртэл сандал суудалтайгаа үлдсэн. 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг харахад өөрийн орлого нь хоёр дахин өсч 101 сая болжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮101 сая
Гэр бүлийн орлого: ₮23 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮516 сая /Орон сууц-3, /
Тээврийн хэрэгсэл: ₮195 сая/Суудлын жижиг машин Toyota Prius XW30 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 - 1 /
Мал аж ахуй:₮7,5 сая / Адуу-3/
Газар:₮30 сая /Эзэмших-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮158 сая
Хадгаламж: ₮3,5 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮142 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670924
0 эможи

keyboard_arrow_up