Увс аймагт айлын хотонд ойртож, машин эвдэлсэн баавгайг агнажээ

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Увс аймгийн Малчин суманд айлын хотонд ойртож, эд хөрөнгөд хохирол учруулан, улмаар иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн баавгайг агнасан гэж Увс аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Малчин сумын нутагт баавгай айлын хотонд орж, гэрийн эзэд машиндаа нуугдах үед дайрч, машиныг эвдсэн талаар мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр 15:00 цагийн үед айлын хотонд орж ирсэн уг баавгайг агнасан байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Увс аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн албан бичигт:

- нэг нас хүрээгүй бамбарууш болон бамбарууш дагуулсан эм баавгайг агнахгүй байх;

- агнасан баавгайгаас идэш тэжээлийн нөхцөл байдлын судалгааны дээж авах, морфологийн хэмжилт хийх, холбогдох акт үйлдэх;

- хүрэн баавгай орж ирж буй байршил, чиглэлийг тогтоож, мониторинг хийх;

- хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх;

- баавгайг суурьшлын бүс рүү дахин орж ирэхээс сэргийлэх;

- үндсэн тархац нутагт нь биотехникийн арга хэмжээ зохион байгуулах чиглэл өгсөн байна. Мөн авсан арга хэмжээний талаарх тайлан, мэдээллийг долоо хоног бүр ирүүлэхийг үүрэг болгожээ

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670840
0 эможи

keyboard_arrow_up