Богдхан ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

2026 оны 9 сарын 17

Arslan.mn

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газарт ой, хээрийн түймрийн дуудлага бүтгэгдсэн.

Тус түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубын залуус болон иргэд оролцож, түймрийг цурманд оруулан хяналтад аваад байна.

Одоогоор хөвдний гүнд уугилт үргэлжилж байгаа тул алба хаагчид болон оролцогчид галын голомтод хяналт тавьж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Иргэд, ууланд алхагчид та бүхэн ууланд ил гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахиж, байгаль орчинд хор хөнөөл учруулах аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхаарна уу.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670706
0 эможи

keyboard_arrow_up