Орон нутгийн замд 5 тооны адуу мөргөж, жолооч бэртсэн осол гарчээ

2026 оны 9 сарын 02

Arslan.mn

Орон нутгийн замд 5 тооны адуу мөргөж, жолооч бэртсэн осол гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад "Тоёота ланд" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, мал гарч ирж болзошгүй цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670484
1 эможи

keyboard_arrow_up