Увс нууранд 22 настай иргэн живж АМИА АЛДЖЭЭ

2026 оны 7 сарын 27

Arslan.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Тухайлбал, Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс нуурын хөвөө” гэх газарт 2026 оны долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд 22 настай эрэгтэй иргэн Увс нуурын усанд осолдсон тухай дуудлага 21:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид шуурхай очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд 2026 оны долдугаар сарын 17-ны өглөөний 06.55 цагт осолдсон иргэнийг Увс нуурын эргээс зүүн урд чиглэлд 300 метрийн зайтай, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдсэн байхад нь олжээ.

Талийгаачийн цогцсыг холбогдох журмын дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670001
0 эможи

keyboard_arrow_up