Архангай аймаг дулааны цахилгаан станцтай болно

2014 оны 8 сарын 06

Энэ онд Архангай аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал “Гудамж” төсөл, “Булган хангай” шинэ хороолол, орон сууцны 9, 10 давхар барилга, барилгын материалын лаборатори, зочид буудал, спортын сургуулийг нэрлэж болно.

Мөн 30 мегаваттын хүчин чадалтай төвлөрсөн дулааны станцын шавыг тавих ёслол боллоо. Тус арга хэсжээнд  УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, ҮХАА-н дэд сайд Ч.Цогтгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр ЭХЯ-ны тендерт ялсан “Эх голомтын элч” компани ажлаа эхэлсэн бөгөөд 2015 онд дулааны цахилгаан станц ашиглалтад орохоор тооцоолоод байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6697
0 эможи
keyboard_arrow_up