Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2026 оны 6 сарын 25

Завхан аймгийн Яруу сумын нутагт өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 05:07:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт 48.08 өргөрөг, 96.52 уртрагийн солбицолд бүртгэгдсэн бөгөөд Яруу сумын төвөөс баруун зүгт 17 км, Улиастай сумаас баруун хойд зүгт 44 км, Алдархаан сумаас хойд зүгт 49 км-ийн зайд болсон байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, гэмтлийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669591
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
