Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

2026 оны 6 сарын 23

Arslan.mn

Увс аймгийн Тэс сумд боомын хүний өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс молекул биологи (PCR)-ийн шинжилгээ авахад нэг хүн нь боом өвчний халдвар авсан нь тогтоогджээ.

Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь энэ сарын 15-ны өдөр шалтгаан нь тодорхойгүй үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байна. Одоогоор иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ эмчлүүлж байна.

Увс аймгийн нийт газар нутгийн 36.8 хувь нь буюу Өндөрхангай, Тэс, Зүүнговь, Хяргас, Улаангом, Тариалан, Бөхмөрөн зэрэг долоон сум боом өвчний байгалийн голомттой. Аймгийн хэмжээнд хүний өвчлөл 2004 оноос хойш гарсан бөгөөд Тэс сумд хүний өвчлөлийн зургаан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Халдвар авсан үед гэнэт өндөр халуурах, дотор муухайрах, биеийн ил хэсэг буюу толгой, гар, хөл дээр жижиг улаан хүрэн өнгийн гүврүү үүсэх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669544
0 эможи

keyboard_arrow_up