АТГ-т шалгагдаж буй Заамар сумын ЗД Б.Самбуугийн орлого 5 жилийн дотор ₮4,2 саяас ₮56 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Төв аймгийн Заамар сумын засаг дарга Б.Самбуу нь 2025 онд сумын засаг даргаар томилогдож, өмнө нь нэр холбогдон шалгагдаж байсан хэргээ дахин үйлдсэн байж болзошгүй гэж үзэн АТГ-т шалгаж эхэлжээ.

Түүний хувьд өмнө нь сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр АТГ-т шалгагдаж, шүүхээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж байжээ. Тодруулбал Б.Самбуу нь нөхөрлөл нэрийн дор алт ухдаг “нинжа” нартай шууд гэрээ байгуулах замаар бусдад давуу байдал олгосон гэж АТГ -аас яллах дүгнэлт үйлдэж 2022 онд шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс 2024 онд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.

Тэгвэл АТГ-т шалгагдаж буй Заамар сумын ЗД Б.Самбуугийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: 56 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: 24 сая /жилийн/
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮320 сая  /Орон сууц-2, Хашаа байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮29 сая  /Toyota, Highlander маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал, амьтан: ₮81 сая /Адуу-25, Хонь-80, Ямаа-65, Үхэр-15/
Газар: ₮10 сая /Өмчлөх-1100м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮сая
Хадгаламж: ₮14 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮107 сая гэж мэдүүлжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669189
0 эможи

keyboard_arrow_up