Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ1 шүлхий өвчин оношлогдлоо

2026 оны 6 сарын 02

Arslan.mn

Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ1 шүлхий өвчин оношлогдлоо. Урьд өмнө Африкт гардаг байсан энэ шүлхий Ойрхи Дорнод, Станы орнууд, Хятад, Орост гарах болсон тухай олон улсын байгууллагууд анхууруулж байсан ч бид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ийнхүү ороод иржээ. Монгол Улс одоогийн байдлаар энэ төрлийн шүлхийд хийх вакцингүй байгаа юм байна.

Манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспортлох асуудал малын өвчнөөс шууд хамааралтай. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль дээр ажиллаж байхад олон улсын эксперт "Гишүүн ээ, Монгол улс малын өвчин, шүлхийнээсээ салаагүй цагт танай махыг дэлхий тоохгүй шүү" гэж хэлж байлаа.

Малын өвчинтэй дайн зарлая гэж нэг бус удаа уриалсан, ажлын хэсэг байгуулж малын өвчинтэй дайн зарлая гэж нэг бус удаа уриалсан, ажлын хэсэг байгуулж малын өвчинтэй тэмцэх бодлого гаргаж хэрэгжүүлье, шүлхий өвчин орон нутагтаа алдсан Засаг даргад арга хэмжээ авдаг хуулийн заалтаа хэрэгжүүлье гэж Засгийн газарт хүргүүлж байсан ч өдийг хүртэл тодорхой арга хэмжээ авсангүй. Энэ удаа ЗГ онцгой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669151
0 эможи

keyboard_arrow_up