Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “тээврийн хэрэгсэл жалга руу унасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Шалгалтаар жолооч нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг хүн гэмтжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668595
0 эможи

keyboard_arrow_up