Сүхбаатар аймагт бүртгэгдсэн хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

2026 оны 4 сарын 15

Arslan.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн (2026.04.15) 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймагт бүртгэгдсэн гурван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм II багийн “Улаан хавцал" гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний 15:40 цагт гарсан хээрийн түймрийг 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Өлзийт хүрэм" гэдэг газар өнөөдөр (2026.04.15) 11:52 цагт гарсан хээрийн түймрийн голомтод Шилийн богд болон Төхмийн уурхайд хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг" гэдэг газар 12:00 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 5 дугаар застав, сумын мэргэжлийн анги, "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайд хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668436
0 эможи

keyboard_arrow_up