Орхоны ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдсон Ш.Өлзийбаяр ₮230 саяын үнэлгээтэй 5 ГАЗАРТАЙ

2026 оны 3 сарын 05

Arslan.mn

Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын томилгоо, сэлгээ эрхэм дарга нарын тааллаар хийгдэж хараахан дуусаагүй байна гэв.

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьтыг Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Өлзийбаяраар сэлгэн ажиллуулах тушаал гараж, өрөө болон албан тушаалаа сольж суужээ.

Ш.Өлзийбаяр нь 2016-2025 онд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сарын 28-нд шинээр үүсгэн байгуулсан Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн даргаар томилогдсон. Ийнхүү хоёр сарын дараа Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогджээ.

Тэгвэл Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдсон Ш.Өлзийбаярын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮41 сая
Гэр бүлийн орлого: ₮54 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮135 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮65 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Hilux /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮230 сая /Эзэмших-10000м2-1, Эзэмших-3462м2-1, Эзэмших-750м2-1, Эзэмших-751м2-1, Өмчлөх-772м2-1 нийт 5 газартай/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮34​​​​​​​ сая
Хадгаламж: ₮78​​​​​​​ сая  
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮11​​​​​​​ сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667814
0 эможи

keyboard_arrow_up