Осголтын байдалтай олдсон аав хүүгийн биеийн байдал ТОГТВОРТОЙ байна

Халхгол суманд гэр бүлийн гурван хүн төөрч, эхнэр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, өчигдрийн цасан шуурганаар Халх гол суманд малынхаа араас яваад төөрсөн гэр бүлийн аав, хүү хоёрыг өнөөдөр эсэн мэнд олсон байна.
Харамсалтай нь ээж нь нас барсан байдалтай олдсон аж.
Харин 11 настай хүүг аавынх нь хамт яаралтайгаар аймгийн төв рүү тээвэрлэж байна. Одоогоор тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж БОЭТ-өөс мэдээллээ.
Өчигдөр аймгийн төвөөс Халх гол сум руу замд явж байсан 5-6 автомашин цасанд боогдсон, Газрын тосны 21-р талбайгаас дээрх автомашинтай зорчигчид руу шатахуун түлш, хоол унд хүргэж байна.
Нутгийн иргэдтэй холбогдоход малчин айл өрхүүдийн мал хуй цасан шуурганд уруудсан, хашаандаа үлдсэн мал нь цасанд дарагдсан байдалтай байна гэлээ.
