Цасанд сууж, сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

Тоёота Harrier суудлын автомашинтай 23 настай эрэгтэй иргэн З.Н нь 2026 оны 1-р сарын 20-ны өдрийн 17:40 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлыг газарт 21-ний 09:20 цагт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км/-т 13:43 цагт Дугантын ам гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг олжээ. Цасанд суусан иргэдийг эсэн мэнд олж, татан гаргаж Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667279
1 эможи

keyboard_arrow_up