Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг 3 өдрийн дараа ЭСЭН МЭНД олжээ

2026 оны 1 сарын 16

Arslan.mn

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т орших Таван түрүүн эрэг хэмээх газарт иргэн 40 настай эмэгтэй Т 1-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 1-р сарын 13-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу 1-р сарын 14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхний хамт 1-р сарын 14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын Таван түрүүн хөх сайр гэх газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667186
1 эможи

keyboard_arrow_up