Б.Азжаргал: Бид хүүхдүүддээ чанартай сүү өгмөөр байгаа ч Тендерийн хуулиас болж нэг цүнх баригч “дурак“-ийн сүүг хүчээр авч байна

2026 оны 1 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж буй.

Тэгвэл энэ үеэр Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал "Сургуулийн хүнсийг авахын тулд худалдан авах ажиллагаанд орж байна. Тэнд зүгээр "цүнх барьсан" хүн утсаар захиалга өгөөд дундаас нь тендерээс мөнгө авч байна. Бид нар яагаад Улаанбаатар гурилаас шууд очоод авч болохгүй гэж, яагаад бид нар зах зээл дээр зарж байгаа үнэтэй машиныг худалдаж авч болохгүй байгаа юм.

Мөн бид нар сүү хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сүү хөтөлбөрийг зарлаад хүссэн сүүгээ бид нар худалдан авч чадахгүй байна. Сүү компанийн пакеттай сүүг авч өгөхийг хүсэж байгаа боловч тендер зарлаад тендерт орж ирсэн нэг дуракийн сүүг хүчээр авч байна. Тэгээд нөгөө сүүнээс болж эцэг эхчүүдэд худалдан авалт хийснийхээ үр дүнд загнуулаад сууж байна." гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667184
0 эможи

keyboard_arrow_up