Хил давж ирсэн баавгайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ
2025 оны 12 сарын 31

Увс аймгийн Байгаль орчны газар Тэс сумын Ханжит багт ОХУ-ын талаас хил даван ирсэн хүрэн баавгайг барьж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ.
Баавгайг барихаар томилогдсон баг 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд Тэс сумын Тооромт хэмээх газар байршуулсан амьтан баригч торонд баавгайг гэмтээлгүй барьж чадсан байна.
Энэ үеэр малын эмч унтуулга хийж, зарим төрлийн шинжилгээ авч, дата мэдээлэл цуглуулж ажиллажээ. Тус ажлыг зохион байгуулснаар Увс аймгийн БОГ-ын хамт олон арвин туршлага хуримтлуулж, цаашид манай орны энэ чиглэлийн хамгааллын ажилд үнэтэй хувь нэмэр оруулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666967
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
