Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ

2025 оны 12 сарын 26

Arslan.mn

Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг онцгой байдлын албанд хүргүүлсэн байна..

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:00 цагаас зохион байгуулжээ. Улмаар тухайн өдрийн 11:40 цагт Дархан сумын 8 дугаар багийн “Антентай толгой” гэдэг газраас ухаан алдсан, осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666926
1 эможи

keyboard_arrow_up