Өмнөговь аймгийн Ноён суманд ховордоод буй янгир ямаа долоог сэргээн нутагшуулжээ
2025 оны 11 сарын 17

Өмнөговь аймгийн Ноён суманд ховордоод буй янгир ямаа долоог сэргээн нутагшуулжээ.
Тодруулбал, тус сумын "Ганзагад" багийн нутаг Гэнгэтийн гол, Баян тооройн төгөл орчимд нэн ховордоод байгаа янгир ямааг нутагшуулсан байна.
Тухайн нутагшуулсан янгир ямааг Ханын хэцийн уулнаас барьсан аж. Янгир ямаа барих ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ХХК болон Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Э.Магсаржав нар хамтран зохион байгуулжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666376
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
