СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэнгэл нуурт суудлын хоёр машин, нэг ачааны машин цөмөрч оржээ

2025 оны 11 сарын 16

Arslan.mn

Хөвсгөл аймгитйн Түнэл сумын нэгдүгээр багийн нутаг, Цэнгэл нуурт мөс хангалттай хөлдөөгүйгээс болж хоёр жижиг тэрэг, нэг ачааны машин мөсөнд цөмөрч орсон байна.

Аймгийн Онцгой байдлын газраас гурван машин, 16 алба хаагч, Сумын Онцгой комиссын зургаан албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллажээ.

Ачааны машиныг сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг татан гаргасан бол суудлын хоёр автомашиныг мөс бүрэн зузаарсны дараа гаргахаар болсон байна. Одоо мөс нимгэн байгаа тул эрсдэл өндөртэй аж.

Одоогоор Цэнгэл нуурын мөс хүн, машин даах хэмжээнд хараахан хөлдөөгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666349
1 эможи

keyboard_arrow_up