АУДИТ: Баянхонгор аймгийн санхүүгийн тайлангаас ₮7,1 тэрбумын 8 төрлийн ЗӨРЧИЛ илэрчээ

Үндэсний аудитын газраас Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар, Баянхонгор аймгийн ИТХ нь хууль зөрчиж зураг төсөв хийгээгүй төсөл арга хэмжээнүүдийг батлуулснаар ₮4,8 тэрбумын 18 төсөл арга хэмжээ техникийн баримт бичиггүй төлөвлөгдсөн бөгөөд үүний 5 нь 163 сая төгрөг бүрэн хэрэгжээгүй зөрчлийг илрүүлсэн байна.
Тухайлбал,
- Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн дээврийн ажил бодитоор хийгээгүй боловч 42 сая төгрөгийн санхүүжилт олгосон санхүүжилтийн зөрчлийг илрүүлж төлбөрийн акт тогтоожээ.
- 2,6 тэрбум төгрөгийн төсөвтэй 15 төсөл арга хэмжээний хөрөнгийг холбогдох байгууллагын нягтлан бодох бүртгэлд бүртгэж аваагүй.
- Зураг төсөвгүй батлуулснаас шалтгаалан худалдан авах ажиллагаа удааширч 3,1 тэрбум төгрөгийн 6 төсөл арга хэмжээ хугацаанаасаа хоцорсон.
Аймгийн удирдлагын хэмжээнд хийсэн аудитаар нийт 7,1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 42 сая төгрөгийн 1 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 7 албан шаардлага өгч, зөрчлийг давтан гаргуулахгүй байх 4 зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүргүүлжээ.

Улмаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу ач холбогдол, үр ашгийг дагуу эрэмблэх, Төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн хэмнэлийн хууль болон бусад хууль тогтоомжоор заасан хугацаанд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байх зөвлөмжийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүргүүлжээ.
Сануулахад, тус аймгийн ИТХ-ын даргаар Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар ажиллаж буй.
 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								
 Өнөөдөр
 Өнөөдөр