Хоёр тэмээ мөргөсөн ноцтой осол гарч, зорчиж явсан 2 хүн амиа алджээ

2025 оны 10 сарын 13

Arslan.mn

Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, энэ сарын 10-11-нд шилжих шөнө Ховд аймгаас Манхан чиглэлд зорчиж байсан тээврийн хэрэгслийн жолооч хоёр тэмээ мөргөж зам тээврийн ноцтой осол гаргаж, зорчиж явсан хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, " Орон нутгийн зам осол бүртгэгдэж, хоёр хүн амиа алдсан. Мөн хэд хэдэн хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авсан.  Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
665878
1 эможи

иргэн
2025-10-14 13:09
УБ-аас Баян-Өлгий ортол нийт 5 аймгийн 90 орчим сумын 250.000-300.000 иргэд нэг л замаар зорчдог. гэтэл энэ зам нь нарийхан 2 эгнээ, бөөн хагарал цоорхой эвдрэл гэмтэл, Улаанбаатараас Баянхонгор ортол замын эвдрэл гэмтэл гэж үнэндээ авах юм байхгүй, 2 эгнээ нарийн зам бөгөөд замын дунд ямар нэгэн тусгаарлах зүйлгүй тул гэрлийн гялбаа бол шөнөдөө үнэхээр аймшигтай, дайны талбар л гэсэн үг. эдгээрээс болж маш их осол гарч байна. За дээр нь малчдын мал бол зам дээр л багшралдаад байж байх юм. мал оруулахгүй болгож хашаа хаалт хийх асуудлыг ойролцоо сум орон нутагт нь даалгаж болмоор... гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагууд юу ч хийхгүй, иргэд зорчигчид ч юу ч дуугарахгүй юм. Төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тооцоо судалгаагүй, санаачлагагүй, иргэд нь өөрсдийн зүй ёсны эрх ашгийнхаа төлөө хууль ёсны шаардлага тавихгүй байхад улс орон яаж ч хөгжих билээ, иргэд бид аюулгүй амар тайван сайхан орчинд яаж ч аж төрөх билээ дээ
иргэн
2025-10-14 13:02
хүмүүс мал мөргөсөн машиныг хурдтай явсан гэж буруутгадаг, хол замд дорж хаяж 80-90 км цагийн хурдтай явах шаардлагатай. харин эвдрэл гэмтэл ихтэй түмэн цоорхойтой, өөдөөс зөрж байгаа машинууд зориулалтын бус гэрэл тавьсны улмаас гэрлийн гялбаатай, малчин ардынх нь мал сүргүүд зам дээр байнга байж байдаг замын стандартын талаар, зөрж өнгөрөх тээврийн хэрэгслийн зориулалтын бус гэрлийн талаар, гэрлийн гялбаа орж ирэхгүй замтай байх ёстой талаар, зам нь стандартын шаардлага хангасан байх талаар огт ярьдаггүй. бид өнөөдөр байгаа бүхэндээ дасан зохицож түүнд тааруулж амьдарч хэвшжээ. энэ мэт замын стандарт зөрж өнгөрөх машины гэрлийн гялбаа, зам дээр сүрэглэн бэлчих малтай холбоотой асуудлыг хууль журмын нь хүрээнд эрх бүхий байгууллага албан тушаалтан нь тооцоо судалгаа гаргаж, хүндээ иргэндээ ээлтэй нийгэм бүрдүүлэх үүргээ биелүүлэх талаар огт ярихгүй бичихгүй байгаа нь харамсалтай
иргэн
2025-10-14 12:37
жил бүр баруун аймгууд руу зорчих зам дагуу маш олон мал зам дээр мөргүүлж осол гарч байна энэ жил л гэхэд лүн, өвөрхангай, баянхонгор, Говьалтай, Ховд чиглэлийн авто замаар явж байхад маш олон мал төв зам дагуу машинд мөргүүлж зам тээврийн осол гарч иргэн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө цаг хугацаагаараа хохирсон байдлыг нүдээр харж сонссон. ЭДгээр олон аймгийн маш олон сумуудын иргэд энэ замаар зорчиж байна . гэтэл зам нь маш нарийн өөдөөс гэрлийн гялбаа ихтэйгээс гадна мал замруу их орж байна олон эгнээ зам үнэхээр хэрэгтэй байна. төр засаг энэ талаар анхаарах цаг нь аль эрт болсон
иргэн
2025-10-14 12:33
зам дагуу мал их мөргүүлж зам тээврийн осол маш их гарах юм. эрх бүхий зам тээврийн асуудал хариуцсан газар үүн дээр ямар нэгэн судалгаа баримтгүй, огт юу ч дуугарахгүй байх юм
ИХ хурдтай явсан даа
2025-10-14 06:46
хурдаа тохируулж яваач.
Зочин
2025-10-14 04:36
Сайн байна уу Намайг Доржбат гэдэг бөгөөд миний амьдралыг өөрчилж, гэр бүлээ ядуурлаас гаргасан доктор Адити Прадханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би түүний цахим шуудангийн хаягтай танилцсандаа аз тохиосон: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Оюу, Анхаа нарын хуваалцсан гэрчлэлд Прадхан эмч тэдний бөөрийг эмнэлгийн зориулалтаар худалдаж авч санхүүгийн хувьд хэрхэн тусалсан тухай өгүүлсэн байна. Тэдний зөвлөмжийн дагуу би мөн л цахим шуудангаар эмнэлэг рүү хандсан. Процесс жигд, мэргэжлийн байсан бөгөөд долоо хоногийн дотор би шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Миний гайхсан зүйл бол шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өмнө тохиролцсон үнийн дүнгийн 50% 780,000 долларыг миний дансанд хийсэн. Хэрэв бүх зүйл сайхан болбол би үүнийг амласан амлалт болгон хуваалцаж байна. Хэрэв танд хэрэгтэй байгаа бөгөөд санхүүгийн жинхэнэ нээлт хайж байгаа бол дээрх имэйлээр доктор Адити Прадхантай холбогдохыг зөвлөж байна.
keyboard_arrow_up