Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр үгүйсгэгджээ
2025 оны 9 сарын 12

Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад "Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ эмнэлзүйн шинж тэмдэг болон шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Одоогоор Хөвсгөл аймагт л тарваган тахлын тохиолдол батлагдсан байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
665346
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
