Баян-Өлгий аймгийн төвд зам тээврийн ноцтой осол гарч, 4 иргэн ХҮНД ГЭМТЖЭЭ
2025 оны 9 сарын 04
2025 оны 9-р сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвд ноцтой авто осол гарч, өдрийн цагаар явган зорчиж явсан дөрвөн иргэн зам тээврийн осолд өртөн хүнд бэртжээ.
Осолд өртсөн хүмүүсийн нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амь тэмцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Аймгийн замын цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг олон нийтэд нэн даруй мэдээлэх шаардлагатайг нутгийнхан онцолж байна гэв.
Тэгвэл энэ талаар ТЦА-наас тодруулахад, "энэ сарын 04-ны өдөр зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Нэг хүний гар гэмтсэн гэдэг мэдээлэл байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




665206
1 эможи
Тойлыбай Жекебай
2025-09-06 02:47
Замын дүүрэм мэдэггүй хүмүүс жолоо бариад дуураарай яваал байна шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс