АТҮТ: Орон нутгаас хот руу зорчих тээврийн хэрэгслийг 328-аар нэмсэн
2025 оны 8 сарын 27
Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбоотой орон нутгаас Улаанбаатар хотруу зорчих зорчигчийн тоо эрс нэмэгддэг.
Үүнтэй холбоотой Улаанбаатар хотоос орон нутагт руу үндсэн 1734 тээврийн хэрэгсэл нэмэлтээр 122,
Орон нутгаас Улаанбаатар хот руу 1736 тээврийн хэрэгсэл үүнээс 328 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гарган тээвэрлэлтийг гүйцэтгэсэн байна.
Дээрх хугацаанд Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зорчигчийн тоо 51.703 бол
Орон нутгаас Улаанбаатар хот руу 62.256 зорчигч тээвэрлэжээ.
Орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн зорчигчийн хөдөлгөөний эрчим энэ сар оргил ачаалалтай байна гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665051
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс