“TOUR OF MONGOLIA” тэмцээний нээлт Говь-Алтай аймагт боллоо
2025 оны 8 сарын 12
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монголын дугуйн спортын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Tour of Mongolia 2025” 26 дахь удаагийн тэмцээн Говь-Алтай аймгийн Алтай хотод нээлтээ хийлээ.
Тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн дугуйчид 6 өдрийн турш нийт 603 км замыг баруун дөрвөн аймгуудаар тойрч уралдан хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө.
Харин энэ өдөр 4-14 насны хүүхдийн дунд дугуйн уралдаан, bmx, trail дугуйн үзүүлбэр болон дугуйн спортыг сурталчлах өдөрлөг болж байна.
Тэмцээн болон өдөрлөг үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн Алтай хотноо үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664799
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс