Өнгөрсөн 7 хоногт усны ослооор 4 иргэн АМИА АЛДЖЭЭ
2025 оны 8 сарын 11
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.04-08.10/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Өнгөрсөн 7 хоногт усны ослооор 4 иргэн амь насаа алджээ.
Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 4 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664785
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс