Орхон голд сэлэхээр орсон иргэн живж НАС БАРЖЭЭ

2025 оны 8 сарын 06

Arslan.mn

Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлага наймдугаар сарын 2-ны өдрийн 17:20 цагт бүртгэгдсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 5-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж,  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664722
0 эможи

keyboard_arrow_up