Жаргалантын аманд тарвага буудсан иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Өчигдөр 15.00 цагийн үед дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан байж болзошгүй мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид  газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олдсон.    

ХУД цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн машиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ажиллаж байна. 

Хэргийн газар Зоонозийн мэргэжилтэн ирж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буудуулсан тарвагыг авч явжээ. 

Arslan.mn

Иргэдэд анхааруулахад: Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. 

Мөн амьтны тухай хуулийн 9-р зүйлд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд агнах, барихыг хориглоно.

Жич: Байгаль орчны талаарх зөрчил мэдээллийг 117 тусгай дугаарт авч байна. 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, БОУАӨЯ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664696
0 эможи

Зочин
2025-08-05 10:16
Яагаад ийм өлөн байдаг бнаа ялан гуяа том жип унасан хулгайчууд мөнхөрдөг юм байх даа
keyboard_arrow_up