Хараа голд машинтайгаа живсэн хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 7 сарын 31

Arslan.mn

Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх 4-р багийн Хараа голд "Суудлын автомашин голд живж, хоёр иргэн автомашин дотор гацсан. Гарч чадахгүй байна" гэсэн дуудлагыг долоодугаар сарын 31-ний 01:30 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Stima” загварын суудлын автомашин голд живж, иргэн Э /49 настай, эрэгтэй/, иргэн И /2 нас 5 сартай, эрэгтэй/, автомашин дотор гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, голд живж байсан автомашиныг аюулгүй газар татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664647
1 эможи

keyboard_arrow_up