Ослын улмаас автомашинд хавчуулагдсан 6-8 настай хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

2025 оны 7 сарын 30

Arslan.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664620
1 эможи

keyboard_arrow_up