Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг хийгдлээ
Орон нутгийн нисэх буудлууд олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харуулсан ТҮҮХЭН үйл явдал боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Мөн улс орны эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй, онцлох ажлын үзүүлэлттэй оролцож байна.
Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн их буюу 800 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ өсөлтөд иргэний нисэхийн салбар голлох үүрэг гүйцэтгэж, нийт 2.2 сая зорчигч тээвэрлэж, ковид-19 цартахлын өмнөх оргил үе 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаа 35 хувиар ахиулсан билээ.
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдэж байгаа түүхэн үйл явдал нь Хөвсгөл аймгийн ард иргэд төдийгүй Монголын үзэсгэоэнт байгаль, Хөвсгөл далайг зорин ирэх зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна.









