ТАНИЛЦ: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын ХӨТӨЛБӨР

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам Улаангом хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр 09:00-12:00 цагт (Улаангомын цагаар) тус баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Үргэлжлүүлэн 13:00-18:00 цагт Үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын даваа эхлэхээр төлөвлөжээ.

Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга цолтой 3, гарди 1, заан 5, харцага 8, начин 32 бөх бүртгүүлсэн бол аймгийн арслан 67, аймгийн заан 22, аймгийн харцага харцага 8, аймгийн начин цолтой 54 бөх зодоглоно.

Мөн сумын цолтой 150 гаруй бөх бүртгүүлсэн байна. Энэ наадмын түрүү бөхөд "Дөнөн хөх групп" ХХК-ийн зүгээс Lexus-600 маркийн автомашин бэлэглэнэ.

Харин үзүүрлэсэн бөхөд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Юнити стар констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат, гүйцэтгэх захирал Б.Отгонбат нар 2 өрөө байр өгнө.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664603
0 эможи

keyboard_arrow_up