Суудлын автомашин онхолдож, нэг хүн нас баржээ

2025 оны 6 сарын 19

Arslan.mn

Хэнтий аймгийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутагт "Суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барсан байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын алба зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664179
1 эможи

keyboard_arrow_up