Ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан 2 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

2025 оны 6 сарын 17

Arslan.mn

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа.

Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч явахдаа амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Усанд живсэн дүүгээ аврах гэж ороод ах нь хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийн зүгээс талархал ирүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664127
1 эможи

keyboard_arrow_up