Ерөнхийлөгч Өвөрхангай аймгийн өсвөрийн морин хуурын чуулгын хүүхдүүдэд амжилт хүслээ
2025 оны 6 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслол, Хархорум хотын бүтээн байгуулалтын нээлтэд ХДТ- ын дэргэдэх Өсвөрийн морин хуурын чуулга МУУГЗ Б.Шаравын "Сэрсэн тал" бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ.
"Морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу морин хуурын өвийг өвлөн уламжилж, үеийн найз нөхөд, олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа өсвөрийн хуурчдад Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүслээ.
Өвөрхангай аймгийн өсвөрийн морин хуурын чуулга нь одоогоор 10 гаруй бүтээлээр урын сангаа баяжуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







664099
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс