ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Дарханы цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийнхэнтэй нь уулзлаа
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллах үеэрээ алба хаагчдын саналыг сонсож, ар гэрийн төлөөлөлтэй нь уулзлаа.
Тодруулбал, Цагдаагийн төв байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, хамт олны уур амьсгал, урам зоригийг сэргээх, итгэлцлийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэн мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, алба хаагч, ар гэрийнхний санал сэтгэгдлийг сонсох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллаж байна.
Дарханд ажиллах үеэр ЦЕГ-ын Санхүү, ар талын албаны дарга Д.Батчулуун, Дотоодын цэрийн штабын дарга, М.Лувсандорж, Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны Стратеги, бодлогын хэлтсийн дарга, Г.Мөнгөншагай, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга Б.Нацагдорж нар алба хаагчид руу чиглэсэн ажлын явц, хэрэгжилтийг танилцууллаа.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулан /RAVE/ чөлөөт ярилцлага хийж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар чиглэл өгч, алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдыг шагнаж, урамшуулав. Үүнд:
“Цагдаагийн гавьяа” тэмдгээр Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Бат-Эрдэнэ;
“Спортын алдар” тэмдгээр Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мягмарсайхан;
“Хүндэт жуух”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Хулан;
Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэв-Очир;
Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Тайванбаатар нар шагнагдлаа.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд өөрийн мөрдсийг тус аймгийн цагдаагийн газрын хамгийн залуу алба хаагч болох Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяабазарт бэлэглэж ажлын амжилт хүслээ.









