ТОДРУУЛГА: “Чандмань уушир” ХХК-ийн барилгаас унаж эмнэлэгт хүргэгдсэн 8 хүн эмчилгээ хийлгэж байна
Энэ сарын 17-ны өдөр Ховд аймагт баригдаж байсан барилгын өргөгч подем тасарснаар гурван хүн амиа алдаж, найман хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин өчигдөр орон нутгийн хэвлэлийн өгсөн мэдээллээр, “Чандмань уушир” ХХК-ийн барилгаас унасан 11 хүний дөрөв нь нас барсан хэмээсэн байв.
Тэгвэл энэ эл ослын улмаас барилгаас унаж эмнэлэгт хүргэгдсэн найман хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бие нь байдал нь тогтворжсон байна.
Энэ талаар тус аймгийн БОЭТ-өөс тодруулахад "Эмнэлэгт хүргэгдсэн найман эмчилгээ хийлгэж байна. Хүмүүсийн бие нь байдал нь тогтворжсон байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Уг барилгыг Б.Мөнхсайхан гэх эзэнтэй, барилгын материалын худалдаа, засал чимэглэл, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Уушир” компанийнхан барьж буй аж.









