Ховд аймагт барилгын өргөгч подем тасарснаар 3 хүн амиа алдаж, 8 хүн хүнд гэмтжээ
2025 оны 5 сарын 18
Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр Ховд аймагт баригдаж байсан барилгын өргөгч подем тасарснаар гурван хүн амиа алдаж , найман хүн эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ.
Тодруулбал, тус аймагт "Чандмань уушир" ХХК-ийн шинээр баригдаж байсан барилгын өргөгч лифтний подем тасарч 4-н давхраас 11 хүн унаж, гурван иргэн газар дээрээ нас барсан байна.
Харин 8 хүний биеийн байдал муу, нуруу, нугас хөл хэсэгтээ хүнд гэмтэл авч, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа аж.
Тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



663483
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс